- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- СТРАТЕГИЙН НӨӨЦИЙН БАРАА, МАТЕРИАЛЫН НЭР, ТӨРӨЛ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 30
Төрийн ордон, Улаанбаатар хот
СТРАТЕГИЙН НӨӨЦИЙН БАРАА, МАТЕРИАЛЫН НЭР, ТӨРӨЛ БАТЛАХ ТУХАЙ
Улсын нөөцийн тухай хуулийн 12.1.2, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг хавсралт ёсоор баталсугай.
2.Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлөөр нь байршил, тоо хэмжээг тогтоохыг Засгийн газарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
