Бүлэг: 1979
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
2009 оны 10 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 64
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.
2."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:
1/"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2010 оны 1 дүгээр улиралд багтаан батлах;
2/"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

2009 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 64

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2010 оны 1 дүгээр улиралд багтаан батлах;

2/“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ