A

A

A

Бүлэг: 1979

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 64

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2010 оны 1 дүгээр улиралд багтаан батлах;

2/"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ