A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, өмчлөх, эзэмших, ашиглах талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, заавар, дүрмүүдийг 1994 оны гуравдугаар улиралд багтаан Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд нийцүүлэх;

2)Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн заалтад нийцүүлэн түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын бүртгэл-мэдээллийн сан, эрдэнэсийн санг зохион байгуулах, түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг 1994 онд багтаан авч хэрэгжүүлэх;

3)түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд заасан дүрэм, заавруудыг 1994 оны 9 дүгээр сард багтаан баталж, хуулийг хэрэгжүүлэх иж бүрэн хөтөлбөр боловсруулж мөрдүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухаан,соёлын байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ