- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- “ЧИНГИС ХААН” ОДОН БИЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2002 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
"ЧИНГИС ХААН" ОДОН БИЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Yндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Чингис хаан" одон бий болгосугай.
2."Чингис хаан" одонгийн дүрмийг 1 дүгээр хавсралтаар,тодорхойлолтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /1 дүгээр хавсралтыг Улсын Их хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
3."Чингис хаан" одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байсугай. /Энэ заалтыг Улсын Их хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор нэмсэн./
4."Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосугай. /Энэ заалтыг Улсын Их хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор нэмсэн./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
