A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Дугаар 48

2011 оны 11 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн 5.2 дахь заалтын "үндэсний хөрөнгө оруулагчийг" гэснийг "үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой хөрөнгө оруулагчийг" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ