- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- “Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 83
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт заасан "Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8.1-ийг" гэснийг "Нийгмийн халамжийн тухай хуулийн 191.6 дахь хэсгийг" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
