- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн цэргийн тагнуулын алба, тэдгээрийн салбар, нэгжийн тагн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 142
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн цэргийн тагнуулын алба,
тэдгээрийн салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам/
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
1."Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн тагнуулын алба, тэдгээрийн салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 175 дугаар зарлигаар батлагдсан "Тагнуулын ерөнхий газар, түүний харъяа салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
