A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1999 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Цэргийн цол олгох журам/

1.Батлан хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 4дэх заалт, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн "Цэргийн цол олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай..

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 71 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Цэргийн цол олгох журамтай холбогдуулан албан тушаалын дамжааны журам, хөтөлбөрийг боловсруулж 1999 оны II улиралд багтаан хэрэгжүүлж эхлэхийг Батлан хамгаалахын сайд /Ш.Түвдэндорж/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга /Ж.Энхнасан/ нарт даалгасугай.

4.Цэргийн албан хаагчдын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг энэхүү журамтай нийцүүлэх, цэргийн цол олгохдоо албан тушаалын дамжаатай уялдуулах арга хэмжээг 1999 оны II улиралд багтаан авахыг Батлан хамгаалахын сайд /Ш.Түвдэндорж/, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга /Ц.Дашзэвэг/, Хилийнцэргийн удирдах газрын дарга /Д.Базарсад/, Дотоодын цэргийн дарга /Д.Мөрөн/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга /Ж.Энхнасан/, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга /Ж.Содмандах/ нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 127 дугаар зарлигаар оруулсан өөрчлөлт тусгагдсан.