A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжил албан тушаалын тариф мэргэжлийн лавлах зохиох, хөдөлмөрийн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 48

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.Мэргэжил албан тушаалын тариф мэргэжлийн лавлах зохиох аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, Хөдөлмөрийн норм, норматив тогтоох журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг 2001 оны 6 дугаар сарын 1-нээс мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ХНХУХА /Ц.Энхтайван/-нд үүрэг болгосугай.

САЙД Ши.БАТБАЯР

Улсын нэгдсэн бүртгэлийн санд 2003 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2070 дугаарт бүртгэсэн.