A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усны барилга, байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр                                 Дугаар 134                    Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/Усны барилга, байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам/

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Усны барилга, байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам" БНбД 33 01-03 -ыг 2003 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын Норматив-техникийн баримт бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай 1996 оны 22 дугаар тушаалаар мөрдөгдөж байсан "Гидротехнические сооружения" СНиП 2.06.01-86-ыг зураг төслийн ажилд мөрдөхийг зогсоосугай.

3.Энэхүү барилгын норм ба дүрмийг зураг төслийн байгууллагуудад мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /н.Бямбажав/-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД

2003 оны 6 дугар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2103 дугаарт бүртгэсэн.