A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Барилгын зураг төсөл зохиох, угсралтын ажилд мөрдөх дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 58

Улаанбаатар хот

БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл зохиох, угсралтын ажилд мөрдөх дүрэм/

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын зураг төсөл зохиох, угсралтын ажилд мөрдөх дүрэм "Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан тоног төхөөрөмжийг төлөвлөх ба угсрах" БД 43-102-07 –ийг хавсралт ёсоор баталж 2007 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т үүрэг болгосугай.

3.Энэ дүрмийг хэвлэн олшруулж байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх, сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ

Улсын бүртгэлийн 2007 оны 4 дүгээр сарын11-ны өдрийн 2698 дугаарт бүртгэв.