• Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНбД 31-18-10/, /БНбД 33-09-10/
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
/БНбД 31-18-10/, /БНбД 33-09-10/
"Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслзн ТУШААХ нь:
1.Барилгын зураг төсөл боловсруулах ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм "Хөргөлтын систем" /БНбД 31-18-10/-ийг нэгдүгээр хавсралтаар Усжуулалтын систем түүний байгууламж" /БНбД 33-09-10/-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 2010 оны 07 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2."Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг гуравдугаар хавсралтаар, "Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгуй ашиглах дүрэм"-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталж 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм мөрдөх тухай" Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор мөрдеж байсан барилгын норм ба дүрэм " Холодильники " /СНиП 2.11.02 -87/, "Мелиорацийн систем ба байгууламж /СНиП 2.06.03-85/, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 03 дугаар сарын 30-ны едрийн 88 дугаар тушаалаар батлагдсан "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг цаашид мөрдөхгүй болсонд тооцсугай.
4.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичиг, дүрмийг хэвлэн олшруулж зураг төсөл, кран, барилгын өргүүр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т даалгасугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3190-т бүртгэсэн

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр                                                                 Дугаар 234                                                                                                        Улаанбаатар хот