- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм /

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм /
2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/,
1. "Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"- ийг хавсралтаар баталсугай.
2. Шинээр батлагдсан дүрмийг хэвлэн олшруулж зураг төсөл, өргөх байгууламж эзэмшигч, ашиглагч байгууллагуудад мөрдүүлэхийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар / Б.Баасан/-т даалгасугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3271 дүгээрт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
