- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/
МОНГОЛ УЛСЫН
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 53
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
1.Шинэчлэн боловсруулсан "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Эскалаторыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2009 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Шинээр батлагдсан дүрмүүдийг хэвлэн олшруулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 3 дугаар сарын 30-ны 88 дугаар тушаалаар батлагдсан "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг хүчингүйд тооцсугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2988 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A