A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар 401

Улаанбаатар хот

"Боловсролын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийнхаа дүрмийг шинэчлэн боловсруулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөн ажиллахыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.

САЙД Ө.ЭНХТҮВШИН

2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2798 дугаарт бүртгэгдсэн