A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам/ - БШУС-ын 2021 оны А/417 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам/

2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 8.8, 8.10 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам"-ыг нэгдүгээр, " Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг хоёрдугаар,/2-р хавсралт БСШУС-ын 2010 оны 492 дугаар тушаалаар хүчингүй болсон/ "Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан журам, дүрмийг 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.

3.Батлагдсан журамд нийцүүлэн сургуулийнхаа хэмжээнд мөрдөх магистрын болон докторын сургалтын журмыг 2007 оны 7 дугаар сарын 1-ний дотор боловсруулан батлах арга хэмжээ авахыг магистр, докторын сургалт эрхэлдэг их сургууль, дээд сургуулийн захирал нарт даалгасугай.

4.Энэхүү тушаалыг хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 348 дүгээр тушаалаар баталсан "Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам", 2003 оны 110 дугаар тушаалаар баталсан "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм", "Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг тус тус 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/417

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.8 дахь заалт, Засгийн газрын 2020 оны "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.4.9, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Салбарын захиргааны хэм хэмжээний актын талаар авах арга хэмжээний тухай" 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/404 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Боловсролын салбарт мөрдөгдөж буй хавсралтад дурдсан захиргааны хэм хэмжээний актуудыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-д даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН



Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/417 тоот тушаалын хавсралт


БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МӨРДӨГДӨЖ БУЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЖАГСААЛТ

Д/д

Захиргааны хэм хэмжээний

актын нэр

Батлагдсан огноо

Тушаалын дугаар

1

"Журам батлах тухай"

/Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам/

2002.11.19

А/333

2

"Гадаад хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургуульд суралцагчдад монгол хэлээр эзэмшвэл зохих дуу, шүлэг, ардын аман зохиолын жагсаалт"

2003.03.21

А/81

3

"Шалгуур үзүүлэлт батлах тухай"

2003.10.01

А/321

4

"Журам батлах тухай"

/Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журам/

2008.12.08

А/113

5

"Дүрэм, журам батлах тухай"

/ЕБС-ын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм/

2018.05.01

А/243

6

"Нийтлэг шаардлага батлах тухай"

/Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд/

2020.03.27

А/152

7

"Журам шинэчлэн батлах тухай"

/Монгол Улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам/

2001.04.09

А/113

8

Дүрэм, журам батлах тухай

/Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам, Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм/

2007.06.07

А/187

9

"Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай"

2007.09.10

А/317

10

"Журам, дүрэмд өөрчлөлт оруулах тухай"

2007.12.04

А/459

11

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"

2010.11.04

А/492

12

Журам батлах тухай

/Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам, Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт, Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилсныг баталгаажуулах гэрчилгээний загвар/

2011.01.13

А/09

--- оОо ---