- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 471
Улаанбаатар хот
Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийн дүрмийг шинэчлэн боловсруулж мөрдөн ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай.
САЙД Ё.ОТГОНБАЯР
Улсын бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3197 дугаарт бүртгэсэн

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/413
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:
1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мөрдөж буй хавсралтад заасан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хуулиар батлах эрх олгосон захиргааны хэм хэмжээний актыг яаралтай шинэчлэн батлуулахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт, Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс /Ж.Мягмар/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т даалгасугай.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн А/413 дугаар тушаалын хавсралт
№ | Тушаалын нэр, агуулга | Баталсан огноо, дугаар | Бүртгэлийн огноо, дугаар |
1 | Үлгэрчилсэн дүрэм батлах тухай "Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм" батлах тухай | 2002.08.08 230 | 2002.08.15 1902 |
2 | Журам шинэчлэн батлах тухай "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам" | 2009.04.16 131 | 2009.04.16 3014 |
3 | Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай | 2010.10.25 471 | 2010.11.19 3197 |
4 | Журам шинэчлэн батлах тухай /Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах/ | 2018.04.03 А/168 | 2018.05.10 3895 |
5 | Журам батлах тухай "Мэргэжлийн зэрэг олгох, хасах" | 2018.12.20 А/812 | 2019.01.24 4178 |
6 | Дүрэм шинэчлэн батлах тухай "Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм" | 2019.03.06 А/118 | 2019.07.17 4433 |
7 | Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай | 2019.07.05 А/430 | 2019.07.26 4439 |
8 | Нийтлэг шаардлага батлах тухай /өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд/ | 2020.03.27 А/152 | 2020.04.14 4753 |
---о0о---
Текст томруулах
A
A
A

