- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
1995 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 151
Улаанбаатар хот
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн "Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ зарлигийг 1995 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
Текст томруулах
A
A
A