- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
БСШУ-ны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/
2003 оны 03 сарын 10 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 63
"Боловсролын тухай" хуулийн 15 дугаар зүйл, "Дээд боловролын тухай" хуулийн 4 дүгээр зүйл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ :
1. "Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам"-ыг нэгдүгээр хавсралтын, "Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү журмыг аримтлан төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг 2003 оны 9 дүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/-т даалгасугай.
3. Тогтоосон ангилалын дагуу улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/-т үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
