A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохой устгах журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

1995 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохой устгах журам/

Монгол улсын "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт, 15 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах,1зэрлэгшсэн нохой устгах журмыг хавсралтаар баталсугай.

2. Улсын тусгай хамгаалалттай газруудад чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохой устгах ажилд зохих зөвшөөрөл олгож, явцад нь хяналт тавьж, үр дүнгийн талаар тухай бүр нь сайдын зөвлөлд илтгэж байхыг Дархан газар байгалийн аялал жуулчлалын улсын алба н.Мягмарсүрэн-д даалгасугай.

САЙД З.БАТЖАРГАЛ

1997 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 965 дугаарт бүртгэсэн.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар А/196

Улаанбаатар хот

ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.7 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Байгаль орчны сайдын 1995 оны 18 дугаар тушаал, 2000 оны 21 дүгээр тушаал, 2001 оны 218 дугаар тушаал, 2002 оны 117 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хүчингүй болсонд тооцсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (С.Цогтгэрэл)-д үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ