- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах /

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 2 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хуулийн 27 дугаар зүйлийн 6-д заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2."Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах журам"-ын биелэлтэд хяналт тавьж, мөрдүүлэх арга хэмжээ авч, заавар, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Шийрэвдамба/-д даалгасугай.
САЙД С.МЭНДСАЙХАН
2000 оны 2-р сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1547 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
