- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тарвага агнах, БОНХС-ын 2013 оны А/250-р хүчингүй/
БОНХС-ын 2013 оны А/250-р хүчингүй/
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тарвага агнах /
1999 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103
Байгаль орчныг хамгаалах тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 2,3,7 дугаар заалтыг хэрэгжүүүлэх, Тарвага агналт, арьс бэлтгэлийн ажлыг журамлахтай холбогдуулан ТУШААХ нь:
1."Тарвага агнах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах албаны орлогч дарга-Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч Ц.Дамдин, аймгуудын Мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн Байгаль орчны хяналтын газрын дарга нарт тус тус даалгасугай.
САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ С.МЭНДСАЙХАН
2000 оны 2 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1547 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A