- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын диплом олгох журам/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын диплом олгох журам/
2006 оны 12 сарын 29-ний өдөр
Дугаар 480
Улаанбаатар хот
"Боловсролын тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Дээд боловсролын диплом олгох журам"-ыг нэгдүгээр, " Бакалавр, магистр, докторын дипломын загвар"-ыг хоёрдугаар /Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/ хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаалыг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /М.Баасанжав/, Мэргэжлийн боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/, Улсын мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба /Б.Энхбат/, их, дээд сургууль, коллежийн захирлуудад тус тус үүрэг болгосугай
З.Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам, маягт, загвар шинэчлэн батлах тухай" 2002 оны 355 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ө.ЭНХТҮВШИН
Улсын бүртгэлийн 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2674 дүгээрт бүртгэгдсэн
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр тушаалаар

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/409
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хавсралтад заасан дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын үйл ажиллагаанд мөрдөж буй захиргааны актыг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэхүү тушаал баталсантай холбогдуулан холбогдох журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор батлуулахыг холбогдох нэгжийн дарга нарт, хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах, шинээр баталсан захиргааны хэм хэмжээний актыг хуулийн хугацаанд улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-д даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 сарын 06-ны өдрийн А/409 тушаалын хавсралт
А/Дээд боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:
Б/Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:
--- оОо ---
Текст томруулах
A
A
A
