• Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГХС-ын 2018.11.06-ны 08/6729 дугаар албан бичгээр УНС-с хасалт хийсэн/
Бүлэг: 1979
/ГХС-ын 2018.11.06-ны 08/6729 дугаар албан бичгээр УНС-с хасалт хийсэн/
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Монгол Улсын виз олгох журам /
1997 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 153/107/192/193
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 109 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Монгол Улсын виз олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалыг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3. Монгол Улсын хилийн олон улсын нээлттэй боомт дээр виз олгох хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг боловсруулж батлуулан 1997 оны 6 дугаар сарын 15-ны дотор семинар зохион байгуулах, Монгол Улсын виз олгохтой холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохицуулан зохион байгуулж ажиллахыг ГХЯ-ны Эрх зүйн газар (Г.Сэсээр), Тамгын хэлтэс (А.Баттөр), Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв (Ч.Нэргүй), Хилийн цэргийг удирдах газар (Я.Пүрэвдорж), Улсын аюулгүй байдлыг хангах газар (Д.Чимэд-Юндэн)-т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гадаадын иргэдэд виз олгох заавар батлах тухай" Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хилийн цэргийг удирдах газрын даргын 1994 оны 256/273/789 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗРЫН ДАРГА