• Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ- БСШУС-ын 2008 оны 72-р хүчингүй
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
1998 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 62/125
Улаанбаатар хот
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Мэргэжил дээшлүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Мэргэжил дээшлүүлэгч нэг хүний сургалтын зардлын хэмжээг 49 цагаар бодож дор дурьдсанаар тогтоосугай:
а) Төвлөрсөн сургалтад орон нутгаас хамрагдвал 45000 төгрөг, (Үүнээс: сургалтын зардалд 9000 төгрөг) нийслэлээс хамрагдвал сургалтын зардлыг 9 000 төгрөгөөр;
б) Орон нутгийн сургалтад бусад аймаг, сумаас хамрагдвал 30000 төгрөг, (Үүнээс: сургалтын төлбөр 7000 төгрөг) сургалт явагдаж буй аймгийн төвөөс хамрагдвал сургалтын зардлыг 7000 төгрөгөөр;
в) Бие даах сургалтад хамрагдвал суралцагчийн захиалгаар 20000 төгрөгт багтаан ном, сургалтын материал олгоно.
3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Алтангэрэл), Сангийн яамны Төсвийн бодлогын газар (Л. Дашдорж ) -т тус тус даалгасугай.
ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ
САНГИЙН САЙД П.ЦАГААН
1998 оны 7 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1221 дугаарт бүртгэсэн.
БСШУС-ын 2008 оны 72-р хүчингүй

                                                    ГЭГЭЭРЛИЙН САЙД                                                                САНГИЙН САЙД

                                                                  Ч.ЛХАГВАЖАВ                                                                             П.ЦАГААН