- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ДҮРЭМ, МАЯГТЫН ЗАГВАР БЭЛТГЭХ ТУХАЙ /Эмнэлгийн магадлагаа гаргах журам/
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
1999 оны 10 дугаар сарын 04-ны өдөр
Дугаар А/243
Улаанбаатар хот
ЖУРАМ, ДҮРЭМ, МАЯГТЫН ЗАГВАР БЭЛТГЭХ ТУХАЙ
/Эмнэлгийн магадлагаа гаргах журам/
Монгол Улсын " Эрүүл мэндийн тухай" хуулийн 45 – р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. "Эмнэлгийн магадлагаа гаргах журам" –ыг 1 дүгээр, Эмнэлэг хяналтын комиссын дүрмийг 2 – р дугаар, Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн магадлагааны маягт ( ЭММ ¹ 34 )- ын загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалыг 1999 оны 10 – р сарын 15 – наас эхлэн мөрлөж ажиллахын эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, мониторингийн газар /П. Алтанхуяг/ - т тус тус даалгасугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны сайд, Монгол даатгал компаны ерөнхий захирлын 1991 оны А16/13 тоот хамтарсан тушаал, ЭМНХ – ын сайдын 1997 оны 343 – р тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн хуудас (ЭММ ¹34)–ын хуучин тушаалаар хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.СОНИН
Улсын бүртгэлд 2008 оны 4 дүгээр сарын 7-ний өдрийн 2894 дүгээрт бүртгэсэн
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/123
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 48 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан дараах тушаалуудыг хүчингүй болгосугай.
а/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Журам, дүрэм, маягтын загвар бэлтгэх тухай" А/243 дугаар тушаал,
б/Эрүүл мэндийн сайдын 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Журам батлах тухай" 279 дүгээр тушаал,
в/Эрүүл мэндийн сайдын 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Төр хариуцах тусламж, үйлчилгээний тухай" 393 дугаар тушаал,
г/Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл батлах тухай" А/421 дүгээр тушаал.
2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газар /С.Эрдэнэтуяа/-т даалгасугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A