- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах/, /ЭМС, ЗТБХБС-ын 2011 оны 159/135 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах/
1998 оны 7 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А172 /167
Улаанбаатар хот
"Эмийн тухай" Монгол улсын хуулийн 10.3 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Хүчил төрөгч, азотын дутуу исэл зэрэг эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах журмыг 1 дүгээр, эмчилгээний зориулалтын хий, түүний баллоныг тээвэрлэсэн тухай актын маягтыг 2 дугаар хавсралтаар, эмчилгээний зориулалтын баллонтой хийг хэрэглэх хадгалах, үеийн бүртгэлийн маягтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Эм биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын алба /А. Дамдинсүрэн /, Дэд бүтцийн хяналтын алба / Н. Лхагваа/ - д үүрэг болгосугай.
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Ш. БАТБАЯР
ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД С. ЗОРИГ
Улсын бүртгэлд 2003 оны 7-р сарын 22-ны өдрийн 2225-рт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A