A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 218

Улаанбаатар хот

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам"-ыг нэгдүгээр хавсралтын ёсоор, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээний маягтыг хоёрдугаар хавсралтын ёсоор, "Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /1-р хавсралтыг БОАЖС-ын 2022 оны А/252-р, 3-р хавсралтыг 2009 оны 242 дугаар тушаалаар хүчингүй болгосон/.

(Гэрээний загварыг Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар өөрчилсөн).

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 2000 оны 13 тоот тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, зөвшөөрөл олгох тухай журам", Богдхан уулын Дархан цаазтай газар, Горхи–Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын газар ашиглуулах чиглэлийн тухай 1999 оны 136 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, гэрээ байгуулах арга хэмжээг түр журмын дагуу шинэчлэн шийдвэрлэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ТХГН-ийн удирдлагын хэлтсийн дарга /М.Мандах/-д үүрэг болгосугай.

САЙД У. БАРСБОЛД

/БОС-ын 2008 оны 06 сарын 21-ны өдрийн 234 дүгээр тушаалаар орсон нэмэлтийг тусгав/

/БОАЖС-ын 2009.09.03-ны 242 дугаар тушаалаар 3-р хавсралтыг хүчингүй болгосон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар А/196

Улаанбаатар хот

ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.7 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Байгаль орчны сайдын 1995 оны 18 дугаар тушаал, 2000 оны 21 дүгээр тушаал, 2001 оны 218 дугаар тушаал, 2002 оны 117 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хүчингүй болсонд тооцсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (С.Цогтгэрэл)-д үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ