- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш ажиллуулах журам /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш ажиллуулах журам /
2003 оны 8 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 261
Улаанбаатар хот
Боловсрол, соёл, шинжлэх ухааны гадаад харилцааг улам бүр өргөжин хөгжүүлэх зорилгоор Боловсролын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.10 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш ажиллуулах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Журмын биелэлтэд хяналт тавьж, мэргэжилтэн, багш нартай зохих журмын дагуу гэрээ байгуулан ажиллахыг дэд сайд Б.Эрдэнэсүрэн, Төрийн захиргааны удирлагын хэлтэс /Л.Цэдэвсүрэн/-т үүрэг болгосугай.
3. Энэ журам батлагдсантай холбогдуулан "Гадаад орны их, дээд сургуульд мэргэжилтэн ажиллуулах тухай" Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1992 оны 421 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.ЦАНЖИД
2003 оны 08 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2247 дугаарт бүртгэсэн

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/409
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хавсралтад заасан дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын үйл ажиллагаанд мөрдөж буй захиргааны актыг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэхүү тушаал баталсантай холбогдуулан холбогдох журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор батлуулахыг холбогдох нэгжийн дарга нарт, хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах, шинээр баталсан захиргааны хэм хэмжээний актыг хуулийн хугацаанд улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-д даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 сарын 06-ны өдрийн А/409 тушаалын хавсралт
А/Дээд боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:
Б/Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:
--- оОо ---
Текст томруулах
A
A
A
