A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДОР БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2004 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 77

Улаанбаатар хот

ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДОР БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт»-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү жагсаалтыг баримтлан тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоож байхыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрсүгэй.

3.Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийн нэрийг уг жагсаалттай нийцүүлэн нийгмийн даатгалын дэвтэрт тодорхой бичиж байхыг аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай.

4.Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжлийн нэр ажил олгогчийн буруугаас энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шиийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл-өөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудад үүрэг болгосугай.

5. Даатгуулагчийн ажиллаж байсан ажил, албан тушаал нь 1995 оноос өмнө “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д хамаарагдах мэргэжлээр ажилласан хугацаа нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох болзол хангагдаж буй тохиолдолд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /А.Ариунболд/-т зөвшөөрсүгэй. /ХНХС-ын 2023 оны А/01 дүгээр тушаалаар нэмэлт орсон/
 
6.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/264 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ши.БАТБАЯР

/ХНХС-ын 2019 оны А/296, 2020 оны А/129, 2022 оны А/185, А/186 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/