A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 3 дугаар

сарын 27-ны өдөр Дугаар А/150 Сайншанд

ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

1. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх,булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, Сумын Засаг даргатай байгуулах гэрээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү захирамжийг орон нутагтаа мөрдлөг болгож ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Т.Энхтүвшин/, Байгаль орчны алба /Д.Сүрэн/ нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРЬ

/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/432 дугаар захирамжаар хүчингүй болсон/