- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОРЧНЫ АРИУН ЦЭВРИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/433 дугаар захирамжаар хүчингүй болсон/
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2008 оны 3 дугаар
сарын 18-ны өдөр Дугаар А/132 Сайншанд
ОРЧНЫ АРИУН ЦЭВРИЙГ САЙЖРУУЛАХ
ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
|
1.Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Т.Энхтүвшин/, Байгаль орчны алба /Д.Сүрэн/, Эрүүл мэндийн газар /Г.Энхцэцэг/-т даалгасугай. |
| 2. Сумдын Засаг нарт даалгах нь: |
|
а.Орон нутагтаа ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдүүлж, хог хаягдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, |
| б.Хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллуулах, |
| 4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Хог хаягдлыг бууруулах, орчны ариун цэврийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2004 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. |
ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРЬ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар А/106
Дорноговь аймаг
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/136 дугаартай "Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /К.Чимгээ /-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх