- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЗАРИМ СУМДЫГ ХИЛИЙН БҮСЭД ХАМААРУУЛАХ ТУХАЙ /аймгийн ЗД-ын 2018 оны А/41 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/
 
                            /аймгийн ЗД-ын 2018 оны А/41 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 195 Улиастай
ЗАРИМ СУМДЫГ ХИЛИЙН БҮСЭД ХАМААРУУЛАХ ТУХАЙ
| Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 26 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон хилийн бүсэд оруулж өгөхийг хүссэн Асгат, Баянхайрхан сумдын Засаг дарга нарын хүсэлт, ХЦ-ийн 0277 дугаар ангийн захирагчийн саналыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: | 
| Нэг.Улсын хилийн шугамаас 85 км-т орших Асгат, 91км-т орших Баянхайрхан сумдыг хилийн бүсэд хамааруулсугай. | 
| Хоёр.Хилийн бүсэд хамаарах Асгат, Баянхайрхан сумдын иргэдийг Монгол, ОХУ-ын хилээр нэг удаа нэвтрэх эрхийн үнэмлэхээр зорчих эрх олгохыг Тамгын газрын дарга /Ө.Дашлхүндэв/-т зөвшөөрсүгэй. | 
| Гурав. Хилийн тухай хуулийн заалт нэг бүрийг чанд сахин биелүүлж байхыг Асгат сумын Засаг дарга /Ч.Алтанцэцэг/, Баянхайрхан сумын Засаг дарга /Д.Цэндсүрэн/ нарт даалгасугай. | 
ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A
 
                                                                                     
            Сонсох:
                
                    Таны санал хүсэлт
                
            
             
                 
                 
                             Нүүр
Нүүр
 
  
                             Сонсох / Сонгосон утга сонсох
Сонсох / Сонгосон утга сонсох Pdf
Pdf Word
Word Хэвлэх
Хэвлэх