A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХДХВ/ДОХ-ТАЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Эрүүл мэндийн сайдын 2009 оны 429 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ХДХВ/ДОХ-ТАЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 197

Хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) тогтвортой буурахгүй, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ын халдвар илрүүлэлт оройтох хандлагатай байгааг тэмдэглэж, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. ХДХВ/ДОХ-ын менежментийн зааврыг нэгдүгээр, ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээний зааврыг хоёрдугаар, Шинжилгээ хийлгэх зөвшөөрлийн бичгийн загварыг гуравдугаар, Жирэмсэн эмэгтэйчүүдэд ХДХВ/ДОХ-ын үзлэг, шинжилгээ хийх журмыг дөрөвдүгээр, ХДХВ/ДОХ-ын тохиолдлыг бүртгэх, мэдээлэх журмыг тавдугаар, ХДХВ/ДОХ-той хүн, түүний асран хамгаалагч, хамтран амьдрагчид өгөх зөвлөгөө, зааварчилгааны загварыг зургаадугаар, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тархалтыг харуулдан тандах судалгааны аргачлалыг долоодугаар, ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх, сэргийлэхэд баримтлах халдвар эсэргүүцэх арга хэмжээний зааврыг наймдугаар, ХДХВ/ДОХ-оор нас барагсдын цогцост эмгэг судлалын ба эд, эсийн шинжилгээ хийх зааврыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалаар баталсан аргачлал, заавар, журмын дагуу ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үйлчлэх хүрээнийхээ хүн амын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-ыг илрүүлэх идэвхтэй тандалтын үйл ажиллагааг тогтмолжуулах, ХДХВ/ДОХ эмнэлгээс шалтгаалсан халдвар байдлаар тархахаас сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүн амын дунд илрүүлэлтийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн), аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаалаар батлагдсан зааврын дагуу оношны шинжилгээ, шаардлагатай үед эмчилгээ хийх зардлыг төсөвтөө тусган 2005 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудын захирал, дарга, ерөнхий эмч нарт үүрэг болгосугай.

4. Эмч, эмнэлгийн ажилтнуудад ХДХВ/ДОХ-ын шалтгаан, тархвар зүй, эмгэг жам, эмнэлзүйн явц, үе шат, оношилгоо, ялгах оношилгоо, эмчилгээ, сувилгаа, халдвар хамгааллын дэглэм болон ХДХВ/ДОХ-той хүмүүсийг цаг алдалгүй илрүүлэх, оношийг батлах, мэдээлэх, зөвлөгөө өгөх сэтгэл зүйн болон мэргэжлийн бэлтгэлтэй болгох сургалт, давтан сургалтыг зохион явуулж, сургалтын үр нөлөө, эмнэлэг үйлчилгээний байгууллагуудын дотор халдвар тархахаас сэргийлэх ажлын явц, нөхцөл байдалд байнгын ажиглалт хийж, дүнг Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргад тогтмол мэдээлж, мэдээлэл, сургалт, сурталчилгаанд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж ажиллахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Бат-Очир)-д, эрүүл мэндийн бүх шатны байгууллага, анагаах ухааны их сургууль, анагаах ухааны коллежийн удирдлага, захирлуудад даалгасугай.

5. Энэ тушаалын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Т.Эрхэмбаатар)-т даалгасугай.

6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 1994 оны А/16, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/409, А/249, 1998 оны А/81 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.