- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
САЙДЫН ТУШААЛ
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 68 дугаар тушаалаар хүчингүй
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, дахин олгох, хүчингүй болгох журам/
2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 199
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, дахин олгох, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, "Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, дахин олгох, хүчингүй болгох журам, Гадаадын харъяат эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт"-ыг хоёрдугаар, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар, "Зөвшөөрөл авах хүсэлт гаргах өргөдлийн маягт"-ыг дөрөвдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загвар"-ыг тавдугаар, "Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт, багц цаг бүрдүүлсэн хэлбэрийг бүртгэх код"-ыг зургаадугаар, "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг долоодугаар, "Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (Ц.Содномпил), хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (С.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын "Журам батлах тухай" 2007 оны 116 тоот тушаал, "Ажлын албаны эрх олгох, журамд өөрчлөлт оруулах тухай" 2008 оны 162 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
Текст томруулах
A
A
A