A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ,ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ” /Байгалийн тодорхой баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар иргэдийн нөхөрл
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А-250

Улаанбаатар хот

Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.3, 311. 9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Байгалийн тодорхой баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар иргэдийн нөхөрлөлийн баримтлах журмыг 1 дүгээр, иргэдийн нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээний загварыг 2 дугаар, иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээний загварыг 3 дугаар, Байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн талаар авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай. /БОАЖС-ын 2022 оны А/146 дугаар тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/

2. Байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн талаар авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т даалгасугай:

4.Энэхүү тушаалыг аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, холбогдох бусад байгуулагад хүргүүлж, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Бямбаа, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нарт даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам, загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3193 дугаарт бүртгэсэн.