A

A

A

Бүлэг: 1979

/НЗД-ын 2018 оны А/227 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 12 дугаар

сарын 05-ны өдөр Дугаар 523 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалт, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 78 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг."Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хянаж баталгаажуулах, бүртгэх түр журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, хөрөнгө оруулагчид олгох "Хөрөнгө оруулагчийн гэрчилгээ"-ний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Энэ журам гарсантай холбогдуулан 1998 оны 164 дүгээр захирамжаар батлагдсан "Нийслэлийн өмчийн түрээсийн барилга байгууламжид өөрчлөлт шинэчлэлт, засвар, хөрөнгө оруулалт хийх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ М.ЭНХБОЛД