- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар 115
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Худалдан авах ажиллагааны газар (Д.Энхжаргал)-т, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A
