A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 158

Улаанбаатар хот

АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭРИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт 8.0 мянган га газар, Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт 20.9 мянган га газар, нийт 28.9 мянган га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг "Ачит нуур" гэж нэрлэн хилийн цэсийг хавсралт ёсоор баталсугай.

2. Баруун бүсийн аймаг дундын отрын бүс нутгийг ашиглахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА