A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2018 оны А/545 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2007 оны 11 дүгээр

сарын 21-ний өдөр Дугаар 510 Даланзадгад

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нэг.“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгжид тавигдах үндсэн шаардлага”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Дээрх журам, шаардлагыг хэрэгжүүлэн ажиллахыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэс /О.Бадарч/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

Гурав. Дээрх журам, шаардлагын хэрэгжилтэнд байнга хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга, Мэргэжлийн Хяналтын газар /Б.Буяннэмэх/-т даалгасугай.

Хавсралт: 5 хуудастай

ЗАСАГ ДАРГА С.ЭРДЭНЭБАТ