Бүлэг: 1979
/ЗД-ын 2018 оны А/545 дугаар захирамжаар хүчингүй болсон/
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2008 оны 5 дугаар
сарын 13-ны өдөр Дугаар 213 Даланзадгад
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир спортын тухай хуулийн 18.8 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.“Аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөр үе залуучуудын аймгийн шигшээ баг” байгуулж ажиллах, спортын амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах журам”-ын 4, 6 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

Хоёр.Шигшээ багийн тамирчидтай гэрээ байгуулж, урамшууллыг журмын дагуу олгож, улирал тутам тайлагнаж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлого, зохицуулалтын хэлтэс /Б.Наранцэцэг/ -т даалгасугай.

Гурав. Тус захирамж гарсантай холбогдон аймгийн Засаг даргын 2007 оны 355 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

Хавсралт: 1 хуудастай

ЗАСАГ ДАРГА С. ЭРДЭНЭБАТ