- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
/ЗГ-ын 2014 оны 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 48 хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хяналт тавих, тайлагнах журам"-ыг 1 дүгээр, "Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2013-11-30-ны 394-р тогтоолоор 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/
2. Улаанбаатар, Дархан хотын гадна талд арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих арга хэмжээний төлөвлөгөө, тооцоог хамтран боловсруулж 2013 онд багтаан Засгийн газарт оруулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.
3. Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох үйл ажиллагааны явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A