- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 125
Улаанбаатар хот
ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүд түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.
2. "Малчид болон ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгох журам"-ыг боловсруулж Засгийн газарт оруулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
