Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 163
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд "... зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй." гэснийг "... зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй." гэж өөрчилсүгэй.
2. "Үйлдвэрлэлийг дэмжих тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд "... хугацаатайгаар зээлээр олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй." гэснийг "... хугацаатай зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй." гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 4-ний  өдөр                                                                                              Дугаар 163                                                                                    хот

                                                         

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “... зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.” гэснийг “... зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд “... хугацаатайгаар зээлээр олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.” гэснийг “... хугацаатай зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.” гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн  сайд                                           Н.БАТБАЯР