- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 172
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A