A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН НАРИЙВЧИЛСАН ЖУРАМ, ЖИШИГ БАРИМТ БИЧИГ, САНАЛ ҮНЭЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 11.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам"-ыг 1 дүгээр, "Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам"-ыг 2 дугаар, "Концесс олгох уралдаант шалгаруулалтын Урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг З дугаар, "Концесс олгох уралдаант шалгаруулалтын Уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолоор батлагдсан журам, жишиг баримт бичгийг концесс олгох үйл ажиллагааг зохион байгуулахдаа мөрдөж ажиллахыг эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай./ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор өөрчилсөн/

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 177 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 404

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЖИШИГ БАРИМТ БИЧИГ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3, 7.2.4, 7.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичиг"-ийг  2 дугаар хавсралт, "Түншлэлийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичиг"-ийг 3 дугаар хавсралт, "Түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал"-ыг 4 дүгээр хавсралт, "Түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. 

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР