- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээ/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт болон ойн аж ахуйн арга хэмжээний ажил, үйлчилгээний жагсаалтыг 1 дүгээр, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж байгаа мод, модон материалын жагсаалтыг 2 дугаар, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж байгаа мод, модон материалын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.
3. Энэхүү тогтоолыг 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөнө.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
