A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 сарын 19-ний өдөр

Дугаар А/315

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

1. "Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

Засгийн газрын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

2. Энэхүү журамд нийцүүлэн газрын ажиллах журмыг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам батлах тухай" 2003 оны 82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Л.ГАНТӨМӨР

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/61

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Нийслэлийн Засаг даргын Tамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" 360 дугаар тогтоол, 2021 оны "Засгийн газрын агентлаг байгуулах тухай" 403 дугаар тогтоол, 2021 оны "Аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" 377 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын ажиллах үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Баталсан журамд нийцүүлэн газрын ажиллах нарийвчилсан журмыг боловсруулан баталж, мөрдөн ажиллахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/315 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН