A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 326

Улаанбаатар хот

УСНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.3, 20.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ"-г 1 дүгээр, "Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь, хэмжээг"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2022 оны 416 дугаар тогтоолоор  өөрчлөлт орсон)

2. Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН